Хөвсгөл аймгийн Даншиг наадам шөнө нээлтээ хийжээ

Хөвсгөл аймгийн Даншиг наадам шөнө нээлтээ хийжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 210 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаан “Хотгойдын хурд 4” наадам өчигдөр шөнө нээлтээ хийжээ. Даншиг наадмын хүрээнд болж буй уг наадмын нээлтийн арга хэмжээг олон улсын стандартад нийцсэн орчин үеийн гэрэлтүүлэгийн дор хийсэн байна. Баярын нээлтийн арга хэмжээ үндэсний урлагийн тоглолтоор эхэлж, Гандан хийдэн лам хуврагууд, аймаг, сумын алдарт уяачид оролцсон өвөрмөц нээлт болсон байна. Тус аймгаас төрөн гарсан урлагийн алдартнууд ая дуугаа өргөж, наадамчин олны хамгийн их хүлээж байсан шөнийн гэрэлтүүлэгээр өндөрлөжээ.

Наадмын нээлтээ шөнө хийсэн хөвсгөлчүүдийн Даншиг наадам хоёр өдөр үргэлжилж аж.