ХЯТАДЫН ТӨРИЙН ХЭВЛЭЛ: Монголд коронавирусийн анхны нас баралт бүртгэгдсэний дараа тэд вакцинд найдаж байна

ХЯТАДЫН ТӨРИЙН ХЭВЛЭЛ: Монголд коронавирусийн анхны нас баралт бүртгэгдсэний дараа тэд вакцинд найдаж байна

БНХАУ-ын төрийн хэвлэлүүдийн нэг болох “South China Mornig Post” мэдээллийн агентлагийн сэтгүүлч Мария Сиов манай улсад үүсээд буй нөхцөл байдал хийгээд вакцины талаар нийтлэл бичсэнийг орчуулан хүргэж байна. 

Тус нийтлэлд “Монгол Улсад энэ долоо хоногт Ковид-19-ийн анхны нас баралт бүртгэгдсэн нь  цар тахлын эсрэг Азийн хамгийн өндөр үзүүлэлттэй орнуудад ч гэсэн коронавирус буурах шинжгүй байгааг харуулав. Өнгөрсөн бямба гарагт/2020.12.26/ коронавирусийн халдвар авсан 76 настай эмэгтэй нас барахаас өмнө 3.4 сая хүн амтай энэ улс өнгөрсөн гуравдугаар сард ковид-ын анхнытохиолдол бүртгэгдсэнээс хойш нэг ч хүний амь эрсдээгүй хэмээн мэдээлж байсан юм. Гэхдээ төрийн мэдээллийн агентлаг Монцамэ-ийн мэдээлж буйгаар нас барсан эмэгтэй даралт ихсэх, чихрийн шижин, гепатит С өвчтэй байсан нь нөлөөлсөн гэжээ. Даваа гарагт тус улсад коронавирусийн 16 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт тохиолдол 1098 болсноос 711 хүн эдгэрчээ. 

Хэдий цар тахал гарсан байсан ч зургадугаар сарын 24-нд Монголчууд сонгуулийн саналаа өгсөн

Зарим шинжээчид тус улсад халдварын түвшин бага байгаа нь дэлхийн хамгийн сийрэг суурьшсан орны нэгтэй холбон тайлбарлаж байна. Гэсэн хэдий ч олон хүн Монголын Засгийн газар нэгдүгээр сарын 22-нд Хятадтай, гуравдугаар сард дэлхийн бусад улстай хилээ хаасантай холбоотой хэмээн үнэлж буй. 

11-р сарын 2-ны ДЭМБ-ын тайланд эрүүл мэнд, тээвэр, хилийн хяналт, хууль сахиулах, төрийн захиргааны байгууллага, 21 агентлагийн 70 албан тушаалтнаас бүрдсэн олон салбарын менежментийн баг бүхий Монгол Улсын цар тахлын эсрэг бэлэн байдлын тогтолцоог сайшаасан байна. Гэсэн ч 11 дүгээр сарын 11-ны өдөр тус улсад  орон нутагт дамжсан анхны тохиолдол бүртгэгдэж, эрх баригчид улс даяар хөл хорио тогтоож, зөвхөн хоол хүнс, нэн шаардлагатай зүйлээ авахаар гарахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Мөн шаардлагатай үйлчилгээнээс бусад бүх бизнесийг хаасан юм. Одоо дахин халдварын шинэ голомт үүссэн тул нийслэл Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 6-ныг дуустал хөл хорио тогтоогоод буй. 

Тус улс ямар вакцин авахаа эцэслэн шийдээгүй байна. 11 дүгээр сарын дундуур Монгол Ковакс хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны 50.6 сая ам долларын санхүүжилтээр вакцин худалдан авах хүсэлт гаргаснаа зарласан. МУ-ын Сангийн яам, Улсын онцгой комисс вакцины бүхий л хувилбарыг судалж үзсэн бөгөөд үүний дунд манай улсын/БНХАУ-аас/ вакцинууд ч багтжээ. 

Гэсэн хэдий ч “Монгол Улс ДЭМБ-тай маш нягт хамтран ажиллаж ирсэн  тул баримтлах ёстой нэг зарчим нь ДЭМБ-ын зөвшөөрөл юм”. Наймдугаар сард БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Чай Венруй ДЭМБ-аас зөвшөөрөл авсны дараа манай улс вакцинаа Монгол руу илгээнэ гэж мэдэгдсэн билээ. Гэсэн ч тус улсын иргэд Хятадын вакциныг хийлгэхийг төдийлөн хүсэхгүй байгааг шинжээчид хэлж байна. 

Эх сурвалж: SouthChinaMorningPost