Шинэ хичээлийн жилд сурах бичиг түрээсэлнэ

Шинэ хичээлийн жилд сурах бичиг түрээсэлнэ

ЕБС-ын ахлах ангийн сурагчдад сурах бичгийн хангамж, хүрэлцээ муу байдаг. Энэ асуудлыг шийдэх үүднээс шинэ хичээлийн жилд сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг нэвтрүүлэх юм байна.

“Сурагчид сурах бичгийг багцаар нь худалдан авахад төлдөг мөнгөний 20 хувиар түрээс төлж, ашиглах аж. Ингэснээр эцэг, эхэд ирэх төлбөрийн ачаалал харьцангуй багасна” хэмээн БСШУЯ-ны ЕББГ-ын мэргэжилтэн Р.Балжинням мэдээлж байна. Төлбөртэй ашиглуулсны хуримтлал мөнгөөр сурах бичиг дахин хэвлэх ажлыг зохион байгуулах юм.

 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө