Хөдөө, орон нутгийнхнийг ирэх сарын 01-ээс гаргах уу

Хөдөө, орон нутгийнхнийг ирэх сарын 01-ээс гаргах уу

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг нээлттэйгээр хэлэлцэж хяналт тавих УИХ-ын Түр хороо хуралдсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.  Тухайлбал, хөдөө орон нутгийн иргэдийг хэзээ нутагт нь буцаах талаар асуухад, Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар "12 дугаарын сарын 01-ны өдөр гэхэд гаргах төлөвлөгөөтэй  ажиллаж байна. Гэхдээ нөхцөл байдлыг харгалзан үзнэ" гэсэн юм.