Жоржиа мужийн хяналтын тооллого Жо Байдены ялалтыг баталгаажууллаа

Жоржиа мужийн хяналтын тооллого Жо Байдены ялалтыг баталгаажууллаа

Сонгуулийн санал хураалын дүнг нягтлах зорилгоор Жоржиа мужид явуулсан гар тооллогын дүн гарч, АН-аас нэр дэвшигч Жо Байдены илүүрхсэн дүнг баталгаажуулжээ. Тооллогын дүнг муж улсын төлөөлөгч, бүгд найрамдах намын гишүүн Брэд Раффенспергер албан ёсоор баталгаажуулж, нам нь ялагдсанд сэтгэл дундуур байгаа ч "Тоо худлаа хэлдэггүй" гэлээ.

Жоржиад АН-ын нэр дэвшигч сонгогчдын төлөөллийн 16 саналыг авснаар нийт 306 саналтай болж АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх нь нэгэнт тодорхой боллоо.

Харин иргэдийн шууд санал хураалтын дүнгээр Ж.Баден 79.6 сая санал, Д.Трамп 73.6 сая санал авчээ. 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Конгрессын хуралдаанаар  өдгөө 77 настай Ж.Бадены ялалтыг баталгаажуулж, улмаар нэгдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болох юм.

Эх сурвалж: BBC

 




Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ЦАС ОРНО

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ