Ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2020 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21-НЭЭС 25-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 21-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 22-нд Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи арваннэгдүгээр сарын 21, 22-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Энэ сарын 21-нээс өдөртөө нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Улаанбаатар хотод шөнөдөө үүлшинэ, цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасч, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.