Хөвсгөл аймгийн Ханх, Хатгал, Бүрэнтогтох сумдад тэг зогсолт хийжээ

Хөвсгөл аймгийн Ханх, Хатгал, Бүрэнтогтох сумдад тэг зогсолт хийжээ

Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас өнөөдөр /2020.11.19/ мэдээлэл хийлээ.

Учир нь Говьсүмбэр аймагт Covid-19-ийн халдвар авсан нэг хүний ойрын хавьтал Хөвсгөл аймагт очиж хөдөлгөөнд оролцжээ. Одоогоор Ханх суманд очсон байгаа аж. Уг иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд сөрөг гарсан бөгөөд хариуг баталгаажуулахын тулд ХӨСҮТ-рүү сорьцыг тээвэрлэсэн байна.

Өнөө өглөө аймгийн Шуурхай штаб хуралдаж, Ханх, Хатгал, Бүрэнтогтох сум чиглэлийн гарах хөдөлгөөнд тэг зогсолт хийжээ. Тиймээс энэ чиглэлд ажиллаж, амьдарч байгаа иргэд Аймгийн онцгой комиссоос шийдвэр гартал хүлээцтэй хандана уу.