Өчигдөр 83 хүн эрүүлжүүлэгджээ

Өчигдөр 83 хүн эрүүлжүүлэгджээ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг зарласан энэ цаг үед архи согтууруулах ундааны зүйл худалдаалахыг хориглож буй. Тэгвэл өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр 83 хүн эрүүлжүүлэгдэж, долоон хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагад нийт 615 гомдол, мэдээлэл ирснээс 265 нь зөрчлийнх бол хулгайлах 8, гэр бүлийн хүчирхийллийн 40, гэмт хэргийн шинжтэй 31 дуудлага ирсэн байна. Гэмт хэргийн шинжтэй дуудлагыг ангилбал согтуугаар автомашин жолоодсон 8, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 36, хүний биед халдсан 18, оршин суугчдын тав тухтай байдлыг алдагдуулсан 38, эрүүлжүүлсэн 83 хэрэг бүртгэгджээ.