Дорноговь аймгийн Айраг сумын төмөр замын ажилтнаас халдвар илэрчээ

Дорноговь аймгийн Айраг сумын төмөр замын ажилтнаас халдвар илэрчээ

Өнөөдөр ЭМЯ-наас мэдээлэхдээ Дорноговь аймагт нэг сэжигтэй тохиолдол батлагдсан тухай мэдээлсэн билээ.

Тэгвэл энэхүү иргэн нь Дорноговь аймгийн Айраг сумын төмөр замын ажилтан байсан бөгөөд арваннэгдүгээр сарын 6-нд Дархан-Уул аймагт болсон Төмөр замын ажилчдын спортын арга хэмжээнд оролцсон байна. Мөн Говьсүмбэр аймгийн ажилтантай нэг баг болж тоглосон нь тогтоогджээ.

Одоогоор Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорноговь, Говьсүмбэр гэх аймгуудад халдвар тарсан нь тогтоогдоод байгаа бөгөөд тус аймгуудад хатуу хөл хорио тогтоож, тэг зогсолт хийгээд байна.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө