Баянзүрх дүүрэгт хэсэгчлэн хөл, хорио тогтоогоогүй

Баянзүрх дүүрэгт хэсэгчлэн хөл, хорио тогтоогоогүй

Өчигдөр /2020.11.18/ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Засаг дарга Н.Баярмөнх захирамж гаргаж 4, 9, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоохоор болсноо мэдэгдсэн. 

Тэгвэл тэрбээр уг захирамжаа цуцалсан байна. Учир нь тус дүүрэгт үүсээд буй нөхцөл байдал нь хорио цээрийн хэсэгчилсэн дэглэм тогтоох хэмжээнд хүрээгүй гэж үзсэн бололтой. 

Тиймээс тус хороодод хэсэгчилсэн хөл, хорионы дэглэм тогтоогоогүй гэсэн үг юм. Гэхдээ УОК, ЭМЯ-аас мэдэгдсэний дагуу та бүхэн гэртээ байж, хөл хорионы дэглэмийг чанд сахихыг анхааруулж байна.

 




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө