Баянзүрх дүүрэгт халдвар авсан иргэн нийтийн байрны жижүүр байжээ

Баянзүрх дүүрэгт халдвар авсан иргэн нийтийн байрны жижүүр байжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр (2020.11.18) коронавирусийн н сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул тус дүүргийн гурван хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа билээ.

Тодруулбал, тус дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Х-ээс халдвар илэрч, түүнийг гурван хүүхдийн хамт ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа юм. Харин түүний ойрын хавьтлын 20 хүнийг “Улаанбаатар” зочид буудалд тусгаарлажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус эмэгтэй нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах нэгэн нийтийн байранд жижүүр хийдэг байсан байна.

Тэрбээр муур тэжээдэг байсан бөгөөд муурыг нь мал эмнэлэгт хүргэж, вирусний шинжилгээ авч байгаа аж.