Я.Содбаатар: Төмөр замын вагоны лацыг үздэг агентууд бий. Эдгээр ажилчны дунд халдвар хамгааллын дэглэм алдагдсан

Я.Содбаатар: Төмөр замын вагоны лацыг үздэг агентууд бий. Эдгээр ажилчны дунд халдвар хамгааллын дэглэм алдагдсан

УИХ-ын чуулганы хуралдаанаар Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УОК-оос танилцуулж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Анх Энхсаран сувилалаас халдвар алдсан. Үүнд хэрхэн хариуцлага тооцсон бэ. Энхсаран сувилал төрийн байгууллагын хамгаалалтад байсан. Тэгэхээр хариуцлага тооцох ёстой гэв.

УОК-ын дарга Я.Содбаатар: Хоёр голомтлон гарсан тохиолдлыг хуулийн дагуу шалгаж байна. Энхсаран сувилалтай  холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайдад чиглэл өгчихсөн байгаа. Миний мэдэж байгаагаар энэ асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Голомтлон гарсан хоёр тохиолдол дээр албаны хүмүүс ажиллаж байгаа. Төмөр замын вагоны лацыг үздэг агентууд бий. Эдгээр хүмүүсийн дунд халдвар хамгааллын дэглэм алдагдсан. Гадаргуугаар, металл хэрэгслээр халдвар дамжсан гэж үзэх үндэслэл байна. Тэнд ажиллаж байсан гол гурван хүн халдвар авсан. Халдвар хамгааллын нарийн дэг журмыг барьж, мэргэжлийн хүмүүсийг үгийг дагаж байгаа" гэв.