Дарханд илэрсэн гурван тохиолдол нь төмөр замын ажилчид байжээ

Дарханд илэрсэн гурван тохиолдол нь төмөр замын ажилчид байжээ

Төрийн байгууллагууд өнгөрсөн шөнө төмөр замчдын ажилчдаас дахин шинжилгээ авах ажлыг зохион байгууллаа. Төмөр зам 1100 орчим ажилчинтай бөгөөд өнөөдрийн байдлаар 30 орчим хувийг нь шинжилгээнд хамруулаад байна.

Өчигдөр шөнө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад дахин гурван хүнээс халдвар илэрсэн. Тиймээс халдвартын тасагт тусгаарлан давтан шинжилгээнүүдийг авч байгаа аж. Тус гурван тохиолдол нь төмөр замын ажилчид байсан бөгөөд үндсэндээ Дархан-Уул аймагт төмөр зам дагасан халдварын голомт үүссэн нь тогтоогдоод байна. Сүүлийн хоёр хоногийн хугацаанд төмөр замын  ажилтнуудаас авч байгаа шинжилгээнд эрсдэл байна гэдгийг албаныхан мэдээлээд байгаа юм.

Тиймээс тус аймагт тэг зогсолтыг дахин гурав хоног сунгасан нь иргэдийн дунд халдварыг нэмж тархаахгүйн тулд, тухайн байгаа газраас нь илрүүлэх зорилготой бөгөөд хотын хэмжээнд бүх үйл ажиллагаагаа зогсоогоод байна.