Нийтийн тээвэр 07:00-10:00, 17:00-20:00 цагт үйлчилж байна

Нийтийн тээвэр 07:00-10:00, 17:00-20:00 цагт үйлчилж байна

Нийслэлийн Шуурхай штабаас өчигдөр буюу энэ сарын 17-ны 22 цагт цахим хурал хийж, өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн цагийн хязгаарлалтад хатуу зохицуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргалаа.

Тодруулбал, явган зорчигч, автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд зорчих хатуу хуваарьт шилжүүлсэн байна. Бусад үед явган зорчигч болон бусад авто тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсооно. Мөн зөвшөөрөлтэй ААН-ийн нийт албан хаагчдын 10-15 хувь нь ажилдаа явах шийдвэрийг УОК-оос гаргасан байна. "Ковид-19" цар тахлын хүрээ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа энэ цаг үед Улсын Онцгой Комиссын шийдвэрийг даган мөрдөж, гэртээ байх дүрмийг чандлан сахихыг уриаллаа.