Энэ сарын хүүхдийн мөнгийг өнөөдрөөс дансанд нь шилжүүлэхээр төлөвлөөд байсан ч данстай, дансгүйгээр зохион байгуулж, олон банкаар дамжиж байгаа учраас тодорхой хугацаа шаардлагатай болсон байна. Тиймээс хүүхдийн мөнгийг хуваарийн дагуу 20-нд шилжүүлэхээр болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдэгдлээ.
 
             
                                 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                        