“Лантуун дохио ТББ” хоол хүнсгүй болсон айлуудад түгээлт хийх зөвшөөрөл авчээ

“Лантуун дохио ТББ” хоол хүнсгүй болсон айлуудад түгээлт хийх зөвшөөрөл авчээ

Монгол улс коронавирусийн халдварыг дотооддоо алдсан тул энэ сарын 13-наас эхлэн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоогоод буй. Энэ хугацаанд нийслэлийн замын хөдөлгөөнийг зогсоож, иргэн бүрийг гэртээ байх шаардлага тавьж буй юм.

Харин амьжиргааны түвшин доогуур алслагдсан гэр хорооллын айл өрхүүдэд хүнс түгээх зөвшөөрлийг “Лантуун дохио ТББ”-ын хамт олон авсан бөгөөд иргэдийг хүнс нэмэрлэх бол Улиастайн эцэст байрлах “Ид шидийн орон 2” төвд хүргэж өгөхийг уриалж байна. Ингэхдээ халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж, тусгай зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр хүргэж өгөхийг хүсчээ.