Сэлэнгэд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 138 хүүхэд, багш нарыг шинжилгээнд хамруулж байна

Сэлэнгэд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 138 хүүхэд, багш нарыг шинжилгээнд хамруулж байна

Өнөөдөр өглөө ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа" 2020 оны 11-р сарын 15-нд Улаанбаатар хотын хоёр лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 1818 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь аравдугаар сард Улаанбаатар Будапешт чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс, “Энхсаран” сувилалын нэг үйлчлэгч, Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн нэг тохиолдлын ойрын хавьтлаас коронавирус илэрлээ" хэмээн мэдэгдсэн билээ.

Тэгвэл батлагдсан тохиолдол болох ерөнхий боловсролын сургуулийн сурагч  11 настай “Х”-ийн гэр бүлийн гишүүдийн шинжилгэний хариу сөрөг гарчээ. Харин “Х”-тэй нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэх хугацаанд хамт байсан 1-р хавьтлын 17 хүүхэд, “Х”-гийн ангийн болон ээлжийн ангийн 117 хүүхэд, 21 багш нийт 138 хүний судалгааг гарган сорьц шинжилгээнд хамруулж байна.