Ц.Ганзориг: Хөдөө орон нутгаас иргэдийг гаргах шийдвэр гараагүй

Ц.Ганзориг: Хөдөө орон нутгаас иргэдийг гаргах шийдвэр гараагүй

Дотоодод үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн Улсын Онцгой комиссын даргын шуурхай хуралдаан болж байна. Уг хурлаар хэлэлцэж буй асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэв. Тэрбээр

-"Дархан-Уул аймагт 4,500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд долоон хүний шинжилгээний хариу эерэг гарсныг PCR болон сорьцын шинжилгээ хийхэд давтан сөрөг гарч халдвар илрээгүй.

-Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан асуудлыг PCR-аар нягталж байна.

-Хөдөө орон нутгаас иргэдийг гаргах шийдвэр гараагүй

-УИХ-ын гишүүд, УОК-ын бус гишүүд цар тахлын хариу арга хэмжээний талаар бүрэн бус мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг шат шатанд нь анхааруулсан!

-Ерөнхий сайд болон Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Энхсаран сувилалд эрүү үүсгэж шалгах ажлын хэрэгжилт явц

-Хуурамч, албаны бус баталгаагүй мэдээлэл түгээж буй зарим хэвлэл, хувь хүмүүст хариуцлага тооцох асуудлыг эрчимжүүлэх талаар ярилцаж байна" гэжээ.