“Хөл хорионы үеэр архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан 72 үйлдлийг таслан зогсоолоо”

“Хөл хорионы үеэр архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан 72 үйлдлийг таслан зогсоолоо”

Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өчигдрийн хувьд 39 бүртгэгдэж 74 хувиар буурсан. Мөрийтэй тоглоом тоглосон иргэдийг илрүүлж, үйлдлийг таслан зогсоолоо. Цахим орчимд мөрийтэй тоглоом  зохион байгуулсан бол 450-14 мянган нэгжтэй тэнцэх хэмжэгээр торгох, эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, мөн зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих гэсэн хуулийн заалттай.

Иргэдийн гэрт архи согтууруулах ундаа хүргэж байна гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явууллаа. Эрүүгийн цагдаагийн албаныхан архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан 72 үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Хөл хорионы үед иргэдийг төөрөгдөлд оруулж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт явуулж байгаа” гэлээ.