Зам тээврийн ослын 9 дуудлага иржээ

Зам тээврийн ослын 9 дуудлага иржээ

ЦЕГ-ын Шуурхай штабаас Улаанбаатар хот болон улсын хэмжээнд зам тээврийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.Цар тахалтай тэмцэх зорилгоор улсын хэмжээнд явган болон автомашины хязгаарлалт хийгээд буй.Замын хөдөлгөөнийг нийслэлд цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн авто замын камерууд болон агаараас дроноор хянаж байна.

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 13.45 цагийн байдлаар нийслэлд зам тээврийн ослын есөн дуудлага гарлаа хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Хөл хорионы үеэр эрчим хүч, газрын тос, усан хангамж, хэвлэл мэдээлэл, тусгаарлалтын үүрэг гүйцэтгэж байгаа, харуул хамгаалалт, оршуулгын үйл ажиллагаа явуулдаг байгууллагын алба хаагчид хөдөлгөөнд оролцож байна.

Хөл хорионы үед тээврийн хэрэгслийн ачаалал багасаж, хөдөлгөөн буурсантай холбоотойгоор жолооч нарын сонор сэрэмж буурч, хөдөлгөөн сийрэг тул хурдаа нэмдэг нь ослын шалтгаан болдог байна. Тиймээс жолооч та бүхний замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тааруулж, сонор сэрэмжтэй зорчихыг анхааруулъя.