Түргэн тусламжийн авто машин, шуурхай албаны хамгаалалтын автомашинтай мөргөлджээ

Түргэн тусламжийн авто машин, шуурхай албаны хамгаалалтын автомашинтай мөргөлджээ

Өнөөдөр 14.30 минутын орчим Хүүхдийн ордны байрны хойд замын уулзвар дээр осол гарчээ. Тодруулбал, эмнэлгийн түргэн тусламжийн авто машин, шуурхай албаны хамгаалалтын автомашинтай мөргөлдсөн байна. Азаар түргэн тусламжийн машин өвчтөнгүй замын хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд жолооч, ажилтан нар хүнд бэртээгүй өнгөрчээ.

Хөл хорионы үед тээврийн хэрэгслийн ачаалал багасаж, хөдөлгөөн буурсантай холбоотойгоор жолооч нарын сонор сэрэмж буурч, хөдөлгөөн сийрэг тул хурдаа нэмдэг нь ослын шалтгаан болдог байна. Тиймээс жолооч та бүхний замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тааруулж, сонор сэрэмжтэй зорчихыг анхааруулъя.