Чөлөөндөө гарсан ахмад цагдаа нар шаардлагатай үед дайчлагдахад бэлэн байгаагаа мэдэгдэв

Чөлөөндөө гарсан ахмад цагдаа нар шаардлагатай үед дайчлагдахад бэлэн байгаагаа мэдэгдэв

Улс даяар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор цагдаа, цэрэг гэх мэт хяналтын албан хаагчид гудамж, талбайд ажиллаж байна. Тэгвэл чөлөөндөө гарсан ахмад цагдаа нар шаардлагатай тохиолдолд дайчлагдахад бэлэн гэдгээ илэрхийлж яг одоо мэдэгдэл хийж байна.

Хөл хорио тогтоосон энэ цаг үед 5 мянга гаруй цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан алба хаагчид тэдэнд нэмэр болох үүднээс “Эх орон дуудахад эргэн жагсахад бэлэн” хэмээн санаачилга гаргаж,  шаардлагатай үед дайчлагдахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Цагдаагийн байгууллагаас судалгаа явуулахад чөлөөндөө гарсан орон нутгийн 200 гаруй, Улаанбаатар хотын 150 гаруй тэтгэвэрт гарсан  албан хаагч энэ санаачлагад нэгдэхэд бэлэн байна гэжээ.