Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Л.Оюун-Эрдэнэ нар зах, худалдааны төвүүдийн нөхцөл байдалтай танилцаж байна

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Л.Оюун-Эрдэнэ нар зах, худалдааны төвүүдийн нөхцөл байдалтай танилцаж байна

Ерөнхий сайдын үүргийн дагуу ЗГХЭГ-ын дарга Л. Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хүнсний хангамж, тээвэрлэлт, захын хорооллын хүнсний дэлгүүрүүд, эмийн сангууд, дотуур байрны оюутнуудын хүнс болон бусад хангамжийн хүртээмж ямар байгаатай танилцаж байна.

Тэд яг одоо Хүчит шонхор зах дээр ажиллаж байгаа юм байна. Нийслэлчүүд өдөрт 110 тн махны хэрэглээтэй ч өнгөрсөн өдрүүдэд болсон хий нөөцлөлтийн улмаас энэ тоо өсөж өнөөдөр 470 тн мах нийслэлд орон нутгаас нийлүүлсэн ч эрэлт их хэвээр байсан аж.

Харин Чингэлтэй, 7 буудал орчмын хүнсний 8 нэрийн дэлгүүрүүд хүн орж ирэх нь эрс багассан байна. Энэ талаар ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.