Журамд заагдсан 13 төрлийн байгууллагын ажилчид ажлын үнэмлэхээ үзүүлснээр авто машинтай хөдөлгөөнд оролцох боломжтой  гэв

Журамд заагдсан 13 төрлийн байгууллагын ажилчид ажлын үнэмлэхээ үзүүлснээр авто машинтай хөдөлгөөнд оролцох боломжтой гэв

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтай холбоотой асуудлаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дарга Энхболд болон ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн цагдаагийн хурандаа Ц.Баатархүү нар мэдээлэл хийлээ. Ц.Баатархүү “Иргэд автобусанд сууж явах нь маш эрсдэлтэй. Цагдаа нар автобусанд сууж яв гэсэн шийдвэрийг гаргасан мэтээр буруутгаж байна. Тийм зүйл байхгүй. Засгийн газраас гаргасан шийдвэрийг цагдаагийн албан хаагчид хэрэгжүүлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Цагдаагийн дарга Энхболд “Нийслэлийн Засаг даргын баталсан захирамжид 13 төрлийн үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй хүргэхэд дэмжлэг үзүүл гэж заасан.Үүнд

-Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсад

-Цахилгаан, дулаан, ариутгал, усан хангамжийн чиглэлээр ажиллагсад

-Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж

-Хүнсний үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилчид

-Эрүүл мэндийн байгууллагууд, эм ханган нийлүүлэх

-Хог хаягдал, тохижилт үйлчилгээний ажилчид

-Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилчид

-Банкны ажилчид

-Оршуулга, буяны байгууллагын ажилчид болон оршуулгын цуваанд оролцож буй иргэд

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ажиллагсад

-Шүүх, прокрорын байгууллагын төрийн тусгай албан хаагчид

-Гамшгаас хамгаалах Мэргэжлийн хяналт, цагдаа, гааль, байгаль орчныг хамгаалах, дипломат тусгай албаны төрийн тусгай албан хаагчид

-Гадаадын зочин төлөөлөгч, дипломат консулын газар НҮБ-ын төлөөлөгчийн газар зэрэгт ажиллагсадыг саадгүй хөдөлгөөнд оролцуулах журам гаргасан.

Үүний тулд тухайн иргэд мэдээж ажлын үнэмлэх болон байгууллагын даргын томилгоот тушаалыг биедээ авч явах шаардлагатай. Хэрэв нотлох бичиг баримттай бол машинтай ч бай, явган ч бай саадгүй хөдөлгөөнд оролцуулахад цагдаагийн албан хаагчид дэмжлэг үзүүлж ажиллана. 

Өнөөдөр 5000 гаруй алба хаагчид ажиллаж байна. Иргэд та бүхэн гадуур зорчихдоо иргэний үнэмлэх, ажлын үнэмлэхээ авч явна уу. Энэ сарын 17-нд замын хөдөлгөөнийг нээх эсэх шийдвэр гараагүй байна" хэмээсэн юм.