Ж.Амарсанааа: Би ХӨСҮТ-д ажиллах сонирхолтой байна. Тэнд би хэрэгтэй

Ж.Амарсанааа: Би ХӨСҮТ-д ажиллах сонирхолтой байна. Тэнд би хэрэгтэй

Нэг жилийн өмнө БНХАУ-ын Ухань хотод коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэж дэлхий дахинаараа цочролд орон сандралдах үеэр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа тус хотод очиж ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж байв. Тухайн үед түүнийг хүмүүс шүүмжилж, өвчин далимдуулж олны анхааралд орох гэлээ хэмээн зэмлэж байлаа. 

Дараа нь манай улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдэж Франц улсын иргэн уг өвчнөөр өвдсөн. Тус иргэн Дорноговь аймаг дахь уурхайд ажиллаж байгаад тэндээс тусгаарлагдсан билээ. Энэ үед тус аймагт хөл, хорио тогтооход мөн л дэд сайд асан, эмч Ж.Амарсанаа газар дээр нь очиж ажиллахаа мэдэгдсэн. 

Гэхдээ Эрүүл мэндийн яам түүний хүсэлтийг хүлээн аваагүй юм. 

Энэ үед бид түүнтэй ярилцаж байсан бөгөөд ярилцлагыг ЭНД дарж уншина уу. 

Харин энэ сарын 11-ны өдөр манай улс дотооддоо халдвар бүртгэгдсэн анхны тохиолдол гарлаа. Одоогийн байдлаар нийт есөн хүн тус вирусын халдварыг аваад байна. Эдний зургаа нь Улаанбаатар хотоос, гурав нь Сэлэнгэ аймгаас илрээд байгаа юм. Сэлэнгэ аймагт хавтагчдыг тогтоох ажил одоо ч үргэлжилж байна. 

Энэ өдрүүдэд хүмүүс "Ухань явна гээд байсан Ж.Амарсанаа эмчийг Сэлэнгэ явуулъя" хэмээн сошиал орчинд ихээхэн бичиж байна. 

Тэгвэл уг асуудлаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай холбогдож тодруулга авлаа. 

Тэрбээр "Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор шаардлагатай арга хэмжээг сайн авч байна. Би ХӨСҮТ дээр ажиллах сонирхолтой байна. Над шиг хүн тэнд л маш их хэрэгтэй байгаа" гэж хэллээ.

Түүний хувьд ажиллах хүсэлтээ өгөөд байгаа аж.