21 хоногийн тусгаарлалтаасаа гарч, гэртээ хариад дөрөв хоносон олон улсын ачаа тээврийн жолооч болон гэр бүлийнх нь хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар УОК өнөөдөр мэдээлсэн. Жолоочийн явсан маршрутыг тогтооход “UB palace” концертын танхимд эхнэр болон дүүгийн хамтаар тоглолт үзсэн нь тогтоосон билээ. Улмаар эхнэрийнх нь явсан маршрутыг тогтооход 3,4-р хорооллын Дүүхээ худалдааны төвөөр үйлчлүүлжээ. Иймээс Дүүхээ төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Түүнчлэн “UB palace” концертын танхимыг гаднаас нь цоожилж, иргэд нэвтрэхийг хориглоод байгаа юм.