Өсвөр үеийн жүдо бөхийн олон хотын тэмцээний алтан цомын эздээр Хан-Уул дүүргийн баг тамирчид тодорлоо

Өсвөр үеийн жүдо бөхийн олон хотын тэмцээний алтан цомын эздээр Хан-Уул дүүргийн баг тамирчид тодорлоо

МУГТ  Д.Нармандахын нэрэмжит Өсвөр үеийн Жүдо бөхийн Олон хотын тэмцээн  2020 оны 11-р  сарын 06-08 ны  өдрүүдэд Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулагдлаа.   24 дахь удаагаа зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд нийт  45 байгуулагын 1140 тамирчид оролцлоо.  Тус тэмцээнд Хан-уул дүүргийн  МУГД Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай  оролцож

  • Алтан медаль- 4
  • Мөнгөн медаль -2
  • Хүрэл медаль -6 тус тус хүртэж  багийн  нэгдсэн дүнгээр  “Алтан цомын”  эздээр шалгарлаа.

Үүнд: 2008-2009 оны ангилалд

  • 28 кг  Б. Соёл-эрдэнэ алтан медаль
  • 28кг  Б.Бумхишиг хүрэл медаль
  • 36кг Э.Тэмүгэн алтан медаль
  • 48кг Г.Бүүвэй мөнгөн медаль                            

2007-2006 оны ангилалд

  • 40кг О.Нандин-Эрдэнэ алтан медаль
  • 44кг Ж.Анударь алтан медаль

2005-2003оны ангилалд

  • 44кг Г.Мөнхзаяа хүрэл медаль
  • 48кг Г.Нандинцэцэг хүрэл медаль
  • 52кг Б.Отгонжаргал хүрэл медаль
  • 63кг У.Анужин мөнгөн медаль
  • -70кг Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль хүртэж багийн дүнгээр Алтан медаль хүртлээ.