Халдвар авсан жолоочийн явсан маршрутыг гаргажээ

Халдвар авсан жолоочийн явсан маршрутыг гаргажээ

21 хоног тусгаарлалтад байсан олон улсын тээврийн жолоочоос коронавирус илэрсэн талаар УОК мэдээлсэн. Тус жолооч дөрвөн хоногийн өмнө гэртээ харьсан бөгөөд түүний гэр бүлийн хүнээс мөн халдвар илэрчээ.  Жолоочийн явсан маршрут гарсан байна.

Тэрээр өнгөрсөн аравдугаар сарын 16-ны өдөр ОХУ-аас Монголд ирж, Энхсаран сувилалд арваннэгдүгээр сарын 06-ны өдрийг хүртэл тусгаарлагдаж, гэртээ харьсан байна. Улмаар Нисэхийн автобусны буудал-Таван шар автобусны буудал-3,4-р хорооллын автобусны буудал- Тоосгоны үйлдвэрийн автобусны буудлуудаар үйлчлүүлж, UB Palace-д “Хархан нүдэн” тоглолт үзжээ. Жолоочийн явсан маршрутыг доорх зурагнаас дэлгэрэнгүй үзнэ үү.