Нийтийн тээвэр иргэдийн ажил орох болон тарах цагуудад үйлчилнэ

Нийтийн тээвэр иргэдийн ажил орох болон тарах цагуудад үйлчилнэ

21 хоногийн тусгаарлалтаас гарсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусийн халдвар илэрсэн тул УОК-оос нийтийн тээврийн хуваарьт дараах байдлаар өөрчлөлт орууллаа.

Тодруулбал, гурван хоногийн хугацаанд нийтийн тээвэр өглөө 06.00-10.00, орой 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил ирэх, тарах үед иргэдэд үйлчилнэ.

Одоогоор халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьталд орсон иргэдийн судалгааг Эрүүл мэндийн яамнаас гаргасан бөгөөд нэгдүгээр хавьталд орсон 16 хүнийг тогтоож, шинжилгээнд хамруулсан байна. Хөл хорио тогтоосон гурван хоногт хавьтлуудыг бүрэн тогтоож, ажиллана хэмээн УОК-оос мэдээллээ.