Ирэх даваа гаригт бүх нийтээрээ амарна

Ирэх даваа гаригт бүх нийтээрээ амарна

Энэ сард хоёр өдөр бүх нийтээрээ амарна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 16-ны өдөр буюу ирэх Даваа гаригт Монгол бахархлын өдөр, 26-ны Пүрэв гаригт Улс тунхагласан өдрөөр амрах юм. 

Монгол бахархлын өдрийг 2012 оноос хойш бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж байгаа. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 16-нд 858 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг билээ.

Энэ жил бид Улс тунхагласны 96 жилийн ойг тэмдэглэнэ. Анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ. Харин арванхоёрдугаар сарын 29-ний мягмар гаригт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр таарч мөн бүх нийтээр амрах юм.

 

 




Өнөөдөр бар өдөр

16 цагийн өмнө