Энэ жил Чингис хаан одонг С.Жавхлангийн "Хамаг Монгол" төсөлд өгөх үү

Энэ жил Чингис хаан одонг С.Жавхлангийн "Хамаг Монгол" төсөлд өгөх үү

Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 858 жилийн ойг тохиолдуулан МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн санаачлан хэрэгжүүлсэн "Хамаг Монголд төсөл"-д Чингис хаан одон гардуулахаар болсон гэх мэдээлэл байна. 

Тэрбээр "Хамаг Монгол" төслийг санаачилан Тува, Буриад, Халимаг, Өвөрмонгол зэрэг оронд очиж тоглолт хийхийн зэрэгцээ Сүхбаатарын талбайд тус улсын нийлсэн нийт 250 уран бүтээлчтэй  хамтарсан томоохон тоглолтыг зохион байгуулж байв. Цаашлаад 21 аймагт аялан тоглолт хийж тулганы гал бадраах ёслолыг хийж байсан юм. Монголчуудыг нэгтгэх зорилготой тус төслийг амжилттай хэрэгжсэн гэж дүгнэдэг. 

Өнгөрсөн жил Чингис хаан одонг Монголын нэрийг дэлхийд дуурсгаж буй "THE HU" хамтлагийн 11 гишүүнд олгож тэднийг төлөөлөн продюссер Б.Дашдондог гардан авсан билээ. 

Чингис хаан одонг их эзэн Чингис хааны мэндэлсний ой, "Монгол бахархлын өдөр" жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг тус одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтоод буй. 

"Чингис хаан” одон хүртсэн эрхмүүд:

  • 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,
  • 2006 онд Төрийн шагналт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч агсан Б.Шарав,
  • 2007, 2008 онд Чингис хаан одонг хүртээгээгүй, тасарсан
  • 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,
  • 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж,
  • .2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
  • 2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл,
  • 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,
  • 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай,
  • 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,
  • 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
  • 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр
  • 2018 онд Чингис хаан одон хүртсэн хүн байхгүй
  • 2019 онд “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлаг.