Австралиас хоёр төрлийн шинэ хөхтөн амьтан илрүүлжээ

Австралиас хоёр төрлийн шинэ хөхтөн амьтан илрүүлжээ

Судлаачид Австралийн бүс нутгаас уутат далавчтай нисдэг хэрэмний хоёр шинэ төрлийг нээжээ. Уутат хэрэм нь Австралийн ойд амьдардаг бөгөөд өдөртөө модон дээр нуугдаж, шөнийн цагаар ан хийж, 100 метрийн өндөрт нисэж чаддаг амьтан аж.  

"Планер" гэж нэрлэгддэг тус амьтан 30 жилийн өмнө олон төрөл янз байдаг байсан ч уур амьсгалын өөрчлөлт, мод бэлтгэл, хотжилтын улмаас тоо толгой нь цөөрч ховор амьтдын жагсаалтад орсон байна. Түүнчлэн нисдэг хэрэмнүүдийн биеийн хэмжээ харьцангуй өөр өөр байдаг ч хойд зүг рүү дөхөх тусам биеийн хэмжээ нь давжаа болдог аж.

Судалгааны багийн ажилтан, профессор Жэймс Күүк Шинжлэх ухааны “Байгаль” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Австралийн амьтдын биологийн байдал улам бүр баяжиж байна. Шинэ төрлийн хөхтөн амьтныг бүртгэх нь өдөр бүр тохиолдоод байдаггүй ч энэ удаад нэг дор хоёр амьтныг бүртгэлээ” гэжээ.

Эх сурвалж: Theguardian