АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан агсныг өнөөдөр эцсийн замд нь үджээ

АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан агсныг өнөөдөр эцсийн замд нь үджээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дэд дарга, хууль зүйн доктор Ж.Батсайхан өвчний улмаас энэ сарын 05-ны өдөр нас барсан билээ. Ж.Батсайхан нь АТГ-ыг анх байгуулагдахад Б.Дангаасүрэн даргын тушаалаар томилогдсон дөрвөн дарга нарын нэг юм. Тэгвэл  түүнийг өнөөдөр эцсийн замд үджээ. Энэ талаар АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч “Ж.Батсайхан даргаа эцсийн замд нь үдэв. ХОМ хариуцсан хэлтсийг тасралтгүй 10 жил удирдсан. 13 жилийн өмнө томилогдсон манай анхны дарга нарын нэг. ХОМ-ийн ажлыг анхнаас нь удирдан эхлүүлсэн, том тогтолцоог үүсгэсэн гавьяатан гэдгээр мөнхөд дурсах болно” гэжээ.