Батлан хамгаалахын их сургуулийн удирдлагуудыг мэргэжил зохиож 400 гаруй оюутныг залилж, хохироосон гэх үндэслэлээр АТГ-аа шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, тус сургуулийн удирдлагууд 2016 оноос Боловсрол, шинжлэх ухааны яаманд бүртгэлгүй мэргэжлээр элсэлт авч, 400 гаруй оюутныг хохироогоод байгаа аж. Одоогийн байдлаар ҮБХИС-д дөрвөн жил суралцаж төгссөн ч мэргэжлийн дипломоо авч чадаагүй 120 гаруй оюутан байгаа бол 280 орчим нь удахгүй төгсөх юм байна.
Тус сургуулийн удирдлагууд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдыг хохироосон байж болзошгүй гэх эл хэрэг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас явуулсан шалгалтаар ил болжээ. Мэргэжлийн хяналтынхан ч уг мэдээллийг үгүйсгээгүй байна. Албаныхан ч энэ мэдээллийг ихэд нууцалж байгаа аж.