Өчигдөр /2020.11.06/ Байгаль нуур, Улаан-Үд орчим хүчтэй цасан шуурга болж, зарим газруудад их хэмжээний мод булгарч унажээ. Сүүлийн өдрүүдэд тус бүс нутгаар их хэмжээний цас орж байна. Цаг агаар хүйтрэхийн хэрээр улирлын томуу ч мөн дэгдэж байна хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Үүнээс гадна коронавирусийн халдварын улмаас тус бүс нутгуудын эмнэлэгт орны хүрэлцээгүй байдал үүссэн байна.
Халдварын тархалт нэмэгдсээр байгаа тул Эрхүү мужид сургуулиудын хичээлийг энэ сарын 9-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд зайнаас хичээллүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Moscowtime