Ашиглалтад ороод удаагүй Увсын наадмын талбайд “Их засвар” нэрээр НЭГ тэрбум төгрөг төсөвлөжээ

Ашиглалтад ороод удаагүй Увсын наадмын талбайд “Их засвар” нэрээр НЭГ тэрбум төгрөг төсөвлөжээ

Увс аймгийн Улаангом суманд 2015 онд “Наадмын талбай” шинээр баригдаж, ашиглалтад орсон байдаг. Тухайн үед Увс нутгийнхан Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэж, бөх барилдах зүлэг ногоон дэвжээтэй боллоо хэмээн баярлаж байлаа. Энэ талбайд зөвхөн бөхийн барилдаанаас гадна урлаг соёлынхны тоглолт, мөн сонгуулийн үед хэд хэдэн нэр дэвшигчдийн уулзалт ч зохион байгуулагддаг байна.

Харин өнгөрсөн зургадугаар сарын 15-нд тус талбайг хөл бөмбөгийн талбай болгож тохижуулах нээлттэй тендер зарласан байна. Ийнхүү өнгөрсөн зунаас барилгын ажил явагдаж эхэлснээр одоо барилгын ажил “шувтарч” ашиглалтад ороход бэлэн болжээ.

Талбайг барих тендерийн төсөв 1,2 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл 1 тэрбум гаруй төгрөгөөр тус хөлбөмбөгийн талбайг барьсан аж. Гэтэл 2021 оны Улсын төсөвт “Увс аймгийн Наадмын талбайн засвар” гэсэн нэрийн дор дахин 1 тэрбум төгрөгийг дахин төсөвлөжээ.

Иргэдийн хэлж буйгаар “Увс аймгийн наадмын талбай дөнгөж 2015 онд ашиглалтад орсон. Тус талбайд жилд 2-3 удаа л үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Сандал, саравч бүгд цоо шинээрээ шахуу. Саяхан хөл бөмбөгийн талбай баригдаж зүлэг нь шинэчлэгдсэнээр бараг л шинэ талбай мэт болсон” гэж байгаа юм.

Увс аймгийн Наадмын талбай

Гэтэл Увс аймгийн наадмын талбайг засварлана гэх 1 тэрбум төгрөгөөр зарим аймгуудад хүүхдийн эмнэлэг барина гэж төсөвлөжээ. 

ТУХАЙЛБАЛ. 

  • 2020-2021 оны төсөвт Төв аймгийн Эрдэнэсант суманд баригдах 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга 1,1 тэрбум төгрөг,
  • Дундговь аймагт баригдах Соёлын төвийн барилга 1 тэрбум, төгрөг,
  • Хэнтий аймгийн Батширээт суманд баригдах сургуулийн дотуур байр 1,2 тэрбум төгрөг,
  • Ховд аймгийн Жаргалант суманд баригдах цэцэрлэгт 1,2 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөжээ.

Энэ мэт 1 тэрбум гаруй төгрөгөөр босож буй цэцэрлэг, сургуулийн жишээ олон. Гэтэл бүхэл бүтэн нэг шинэ сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын мөнгийг ашиглалтад ороод удаагүй байгаа Наадмын талбайг засах ажилд төсөвлөж буй нь гайхмаар. Товчхондоо тус аймгаас сонгогдсон Ч.Хүрэлбаатар сайдын лобби юм биш биз гэх хардлага ч төрж байгаа юм.

Дэлхий нийтэд цар тахал заналхийлж, эдийн засгийг элгээр нь мөлхүүлж буй энэ цаг үед тэвчиж болох зардлыг “дээд зэргээр хэмнэнэ” хэмээн хамгийн их амаа уралдуулж буй хүмүүс нь эрх баригчид.  Цар тахлын үед хамгийн их санхүүгийн хямралд өртөж буй нь эрх баригчид бус энгийн иргэд. Гэтэл ард иргэдийн ажиллаж хөдөлмөрлөж олсон мөнгийг энэ мэт зардалд зарцуулсаар байх гэж үү.

2021 оны Улсын төсөв

 




Өнөөдөр нохой өдөр

22 минутын өмнө