Ананд хүүгийн эмчилгээнд Солонгос шинэхэн хос хуримын 110 сая воноо хандивлажээ

Ананд хүүгийн эмчилгээнд Солонгос шинэхэн хос хуримын 110 сая воноо хандивлажээ

Өнгөрсөн тавдугаар сард Солонгос улсад мэндэлсэн Ананд хүү төрөлхийн зүрхний өвчтэй төрсөн ба коронавирусийн улмаас нутаг буцаж чадалгүй тус улсад зүрхний эмчилгээ хийлгэж байгаа ажээ.

Хүүгээ төрсөний дараа Монгол буцна хэмээн төлөвлөж байсан аав ээжийн хувьд нутаг буцаж чадаагүйн улмаас Солонгос улсад хүүгийнхээ зүрхний эмчилгээг хийлгэхээр шийдсэн боловч эмнэлгийн зардал нь 300 сая вон болсон ба эцэг эхийн визнээс шалтгаалж эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжгүй байжээ.

Харин Гачон их сургуулийн Гил эмнэлэгийн хүүхдийн зүрхний тасгийн эмч Ан Гён Жин эмнэлгийнхээ олон нийттэй харилцах албанаас Ананд хүүгийн талаар сонсож, эмнэлгийнхээ зүгээс Солонгос улс дахь сайн дурын хандив өргөдөг байгууллагуудыг уриалан Ананд хүүд туслах арга замыг хайж эхэлжээ. Үүний ачаар Солонгос улсын хоёр томоохон зүрх судасны төв болон нэрээ нууцлахыг хүссэн шинэхэн хосуудын хандивын ачаар Ананд хүүгийн эмчилгээний зардлыг шийдэж чадсан байна.

Онцлон дурьдахад нэрээ нууцлахыг хүссэн хосууд 8 сард хуримаа хийсэн бөгөөд хуримын баярт нь цугласан 110 сая воныг “эмчилгээний зардал хэцүү байгаа гадаад хүүхдийн эмчилгээний зардалд зарцуулаарай” хэмээн хандивласан байна. Ийнхүү Ананд хүү Солонгосын сайхан сэтгэлт ард түмний ачаар өнгөрсөн сарын 26-нд хагалгаанд орж 11 сарын 2 -нд эмнэлэгээс гарчээ. Одоогоор Ананд хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд хүүгийн ээж, аав “Гил эмнэлэг болон Солонгос улсын хүн ард түмэн,  тусламж үзүүлсэн байгууллагуудад баярласан талархсанаа яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна” гэжээ.

 




Өнөөдөр нохой өдөр

21 минутын өмнө