Харгалзах хүнгүй гэртээ унтаж байсан 7 настай хүүг галын аюулаас аварчээ

Харгалзах хүнгүй гэртээ унтаж байсан 7 настай хүүг галын аюулаас аварчээ

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд үзлэг шалгалтаар ажиллаж байсан алба хаагчид гэрийн тооно нь шатаж байсан айлтай таарч, шуурхай унтрааж, долоон настай хүүхдийг галын аюулаас аварлаа.

Тодруулбал өнөөдөр /2020.11.06/ 11:30 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч В.Мөнхдэлгэр, ахлах дэслэгч Х.Маамуу, Таван толгой түлш ХХК-ийн хяналтын ажилтан Т.Алтанцэцэг нар СХД-ийн 9 дүгээр хорооны 2-р хэсгийн айл өрхүүдээр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтаар ажиллаж байхдаа ийнхүү галыг унтраажээ. Уг айлд 7 настай эрэгтэй хүүхэд харгалзах хүнгүй унтаж байсныг сэрээж аюулгүй газарт гарган, амь насыг нь авран хамгааллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Эргэн сануулахад, онцгой байдлын алба хаагчид өчгдөр \2020.11.05\ үзлэг шалгалт хийж байх үедээ гэртээ ганцаараа өлсөж, даарсан дөрвөн настай охинд эмнэлгийн тусламж үзүүлж, түр хамгаалах байранд оруулсан юм.




Өнөөдөр нохой өдөр

24 минутын өмнө