Авлигатай Тэмцэх газар /АТГ/-ын дэд дарга, хууль зүйн доктор Ж.Батсайхан өвчний улмаас өчигдөр /2020.11.05/ нас барсан байна.
Бид энэ талаар АТГ-ын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад тэрээр, “АТГ-ын хувьд эмгэнэл тохиогоод байна. Манай дэд дарга Жанжаагийн Батсайхан хүнд өвчний учир таалал төгслөө. Ж.Батсайхан нь АТГ-ыг байгуулагдах цагаас ажилласан анхны комиссаруудын нэг юм. Удахгүй эмгэнэлийн бичиг гарна. Манай сэтгүүлчид нийтэлж өгнө үү” гэлээ.