Өнөөдөр 11.01 минутын орчимд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн зүгт 100 км-ийн зайд, /өргөрөг, уртраг: 49.62N 108.88E/ Оросын нутаг дэвсгэрт 5,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэхүү газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотод мэдрэгджээ.
Түүнчлэн газар хөдлөлтийн мэдээллийг нийтэлдэг “emsc-csem.org” сайтад Оросын Шинжлэх ухааны академийн эх сурвалжтайгаар тус улсын Өвөр Байгалийн хязгаарын Красный Чикой хэмээх газар орон нутгийн цагаар 12:01 цагт газар хөдлөлт болсон гэж мэдээлсэн байна.