АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Жо Байден 2011 онд Ц.Элбэгдоржийн урилгаар Монголд айлчилж байжээ

АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Жо Байден 2011 онд Ц.Элбэгдоржийн урилгаар Монголд айлчилж байжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусаж, одоо тооллого үргэлжилж байна. Энэ удаагийн АНУ-ын сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулж, тус улсын Ерөнхийлөгч болох нь тодорхой болоод байна. 

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдохоор болоод байгаа, нэр дэвшигч Жо Байден 2011 оны наймдугаар сард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад айлчилж байжээ. 

Тэрээр энэ үеэрээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголд хийсэн миний болон АНУ-ын бусад албан хаагчийн айлчлалууд, мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсын Ерөнхийлөгч Б.Обаматай Цагаан ордонд хийсэн уулзалт зэрэг нь газар зүйн байрлалаас үл хамааран манай хоёр улсын нийтлэг ашиг сонирхол, үнэт зүйлстэйг харуулж байгаа юм. 

АНУ-ын компаниуд Монголын эрдэс баялаг, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлалын салбарт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж, хөгжилд хөтөлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Би манай хоёр орны ирээдүйн, ойрын жилүүдийн хамтын ажиллагааг тэсэн ядан хүлээж байна” хэмээн мэдэгдэж байжээ. Мөн түүнийг манай улсад айлчлах үеэр Монгол үндэсний уламжлал, соёлыг харуулах бэсрэг наадамд тэрээр хүрэлцэн очиж, Улсын арслан н.Ганхуягтай золгох гэсэн нь гэрэл зурганд үлжээ.