Засгийн газрын гишүүдийг өмнө нь УИХ-аар томилдог байсан бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу энэ жилээс эхлэн Ерөнхий сайд засгийн газрын сайд нараа УИХ-д танилцуулаад өөрөө томилдог болсон.
Энэ дагуу У.Хүрэлсүх Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан гэх нэлээдгүй бийлэгжүү эрхмийг томилсон. Тэрээр сонгогдсон даруйдаа хөдөө орон нутгаар ажиллаж, улаан хивсэн дээгүүр алхаж, эмч нараар урлагийн тоглолт тавиулсан нь олны шүүмжлэлд өртөөд авсан. Харин тэрээр сүүлийн үед Эрүүл мэндийн салбарт шинэчлэлт хийнэ гэж мэдэгдэх болсон ч дорвитой өөрчлөлт өнөөдрийг хүртэл гараагүй л байна.
Тэгвэл тэрээр Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг “бүтэц, нэгжийн нэршлүүдээ өөрчилснөөр эхлүүлж” байгаа бололтой.
Учир нь тэрээр НЭМХАХХӨХСХ гэх товчилсон олон үсгээс бүрдэх "Нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтэс" байгуулжээ.
Би бүр ийм юманд аймар дургүйг хэлэх үү. Сайд болоо л биз заавал ингэж улаан хивсэн дээр алхуулж, хэдэн эмч ажилчдаа урд гаргаж дуулуулж, хэдэн төрийн албан хаагчаа урд хойноо бөмбөгнүүлэх ямар хэрэг байдын бэ? Өрөвдмөөр дүр төрх... pic.twitter.com/Ag6AL0DgeC
— Мөөгий (@moogii_Erkhes) August 25, 2020