Ардчилсан намын Их хурал энэ сарын 16-нд болно

Ардчилсан намын Их хурал энэ сарын 16-нд болно

АН-ын Их хурал энэ сарын 16-ны өдөр зарлагджээ. Энэ удаагийн хуралдаанаар намын даргыг сонгох сонгуулийн товыг баталж болон намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм. 

Тус намын даргад Ц.Оюунгэрэл, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, О.Амартүвшин, АН-ын ҮБХ-ны гишүүн асан Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ /намаасаа түдгэлзсэн гэсэн ч намын даргад өрсөлдөхөө/ мэдэгдсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, “Хэвтүүл” хөдөлгөөний зохицуулагч О.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн гэсэн мэдээлэл байсан юм.