Ё.Отгонбаяр: АНУ-ын сонгуулийн үр дүн Монгол Улсад нөлөөлөхгүй

Ё.Отгонбаяр: АНУ-ын сонгуулийн үр дүн Монгол Улсад нөлөөлөхгүй

АНУ-ын сонгуулийн явцыг  хөндлөнгөөс ажиглах хурал Шангрилла зочид буудалд болж байна. Энэ үеэр Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр байр, сууриа илэрхийллээ.

Тэрээр “АНУ-ын сонгуулийн үр дүн Монгол Улсад нөлөөлөхгүй. Учир нь манай хоёр орны харилцаа тус улсын дотоод асуудалтай холбоогүй. Өнгөрсөн онд манай улсын ерөнхийлөгч АНУ-д  айлчилж Трамптай ганцаарчлан уулзаж эдийн засгийн харилцаагаа сайжруулах талаар ярилцсан. Манай хоёр орны харилцаа сүүлийн хоёр жил сайжирсан. АНУ-д  30 гаруй мянган Монгол иргэн ажиллаж амьдардаг. Коронавирусаас үүдэн нутаг буцах иргэдийн тоо 4000 гарч, жагсаал цуглаан хийж нэлээд түвэгтэй байдал үүсч байсан. Өнөөдрийн байдлаар 1370 хүн  эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн. Гэвч хүндрэлтэй байдал багассан. Элчин сайдын яамны зүгээс иргэдээ мэдээллээр хангах, санхүүгийн дэмжлэг тусламж үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Одоогийн засаг захиргаа цагаач иргэдийн асуудалд хатуу байр суурьтай байгаа. Энэ нь ногоон карт эзэмшиж байгаа манай улсын иргэдэд нөлөөлнө. Оюутны визийн хугацаа хэтэрсэн зэргээс үүдэж нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна” гэж ярилаа.