Франкфуртын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмэгтэй нас баржээ

Франкфуртын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмэгтэй нас баржээ

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан иргэн нас баржээ. Тэрбээр өнгөрсөн 10 дугаар сарын 24-ний өдрийн Франкфуртын нислэгээр ирсэн 61 настай эмэгтэй аж. Уг иргэн нь элэгний хорт хавдраар өвдсөн байсан бөгөөд өвчнийхөө улмаас амь насаа алдсан байна.

Талийгаачийг тусгаарлалтад байх хугацаанд коронавирусын шинжилгээг хоёр удаа авахад хоёулаа сөрөг хариу гарч байжээ.