МИАТ: Герман дахь төлөөлөгчийн газрын ажилчид халдвар аваагүй

МИАТ: Герман дахь төлөөлөгчийн газрын ажилчид халдвар аваагүй

МИАТ ХК-ийн Герман дахь төлөөлөгчийн газрын гурван монгол ажилтан коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл гараад байгаа билээ.

Уг мэдээллийн талаар хэвлэлүүд МИАТ-ээс тодруулахад "Ажилчид халдвар аваагүй. Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа халдвар авсан байх магадлалтай хүнтэй хавьтсан гэж үзээд гэрийн тусгаарлалтад оруулсан. Тестээр үзэхэд сөрөг гарсан ба биед нь янз бүрийн шинж тэмдэг илрээгүй" гэдгийг хэлэв.

Мөн энэ талаар албаны эх сурвалж албан ёсоор тодруулж байгаа ажээ.