Орон нутгийн ИТХ-ын сонгууль улс орон даяар саяхан болж өндөрлөсөн. Тодруулбал, тус сонгуульд МАН ялалт байгуулж ихэнх аймаг, сумдын ИТХ-ын дарга, засаг даргыг нь томилохоор болоод буй. Харин иргэдийн дунд шүүмжлэл гарах болсон нь зарим орон нутгийн удирдлагаар бөхийн улс, аймгийн цолтой, үндэсний спортын тамирчид томилогдох болсонтой холбоотой юм.
Тодруулбал,
- Улсын начин Ж.Чулуунбат Баянхонгор аймгийн Бууцагаан сумын засаг дарга болохоор болсон гэх мэдээлэл байгаа юм.
- Мөн аймгийн начин М.Насанбат Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргаар сонгосон байна
- Улсын начин А.Батмөнх Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргаар томилогдсон байна
- Харин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын засаг даргаар аймгийн арслан Э.Саранбаатар томилогджээ