Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2020.0716/ хуралдаанаар Ерөнхий сайдын санал болгосноор яамдын дэд сайд нарыг томилсон юм.
Энэ үеэр Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дэд сайдаар томилогдсонд нь баяр хүргээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, барилгын салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулахад хамтын хүч чухал гэв.
Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон Э.Золбоо нь:
Боловсрол:
- 1990-2000 онд Нийслэлийн тэргүүний 1 дүгээр сургууль
- 2002-2007 онд АНУ-ын Indiana-ийн их сургууль, Улс төр судлаач, бакалавр
- 2018-2020 онд АНУ, Лос-Анжелос, Pepperdine-ийн их сургууль, магистр
Ажилласан байдал:
- 2007-2008 онд УМХЕГ, Тамгын газарт мэргэжилтэн
- 2008-2010 онд Блүүминг ХХК-ний гүйцэтгэх захирал
- 2008-2012 онд ХУД-ын ИТХ-ын төлөөлөгч
- 2010-2012 онд НАМЗХолбооны Нарийн бичгийн дарга
- 2014-2016 онд МАН-ын ЕНБД-ын зөвлөх
- 2015-2016 онд НАМЗХолбооны Дэд ерөнхийлөгч
- 2016-2018 онд НАМЗХолбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2018-2020 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байв.