Өчигдрөөс/2020.11.02/ эхлэн хөнгөлөлттэй эмийг шинэ журмаар олгож эхлээд байгаа билээ. Тиймээс ЭМДЕГ-аас хөнгөлөлттэй эмийн цахим жор бичилтийн талаар мэдээлэл хийлээ.
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн:
“Өчигдөр эрүүл мэндийн олон байгууллага болон иргэд цахим эмийн санд холбогдсонтой холбоотойгоор хүндрэлүүд үүссэн. Энэ зөрчлийг арилгахын төлөө манай холбогдох хүмүүс ажиллаж байна.
Эмийн санхүүжилт нь өмнөх жилүүд шиг сарын эхний 1-2 хоногтоо дуусахгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Бид төсвөө тодорхой хэмжээгээр нэмүүлсэн учир эхний хэдэн хоногтоо хөнгөлөлттэй эмийн санхүүжилт дуусахгүйг дахин хэлье.
Тиймээс хэрвээ эм нь дуусаагүй бол заавал сарын эхний 1,2 хоногтоо багтах гэж дугаарлаж, ачаалал үүсгэх хэрэггүй” гэдгийг хэллээ.
Мөн ЭМБ-аас шинэчилсэн эмийн жагсаалт дээрх эмүүдийг A, B, C, D ангилалтай болгожээ. Тус ангилалын учир нь:
-
А,В бол өвчнийхөө хөнгөн үед өрх, сумын анхан шатны түвшинд эмчлэх боломжтой,
- C,D нь өвчин даамжирсан ч амбулаториор эмчлэх боломжтой өвчлөл аж.
Өнөөдрийн байдлаар дээрх ангиллын эмүүдийг хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх авсан бүх эмч бичихээр байгаа аж. Ингэхдээ эмд тавигдах шаардлагуудыг хангасан байх ёстой гэлээ.