Энэ онд Монгол, Франц хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Франц Улсын Засгийн газраас олгох 57.9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлэх талаар ярилцсан байна. Мөн Монгол Улсад ирж ажиллах, сургалт хийх шаардлагатай Францын мэргэжилтнүүдийг Монгол Улсад хүлээн авах боломжийг талууд ярилцжээ.
Одоогийн байдлаар уг төсөл нь цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан удаашралтай байгаа аж.